“САНХҮҮГИЙН ХЭРЭГЛЭГЧИЙГ ХАМГААЛАХ” АЯНЫ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО.
Монголбанкны санаачлагаар манай улсад анх удаа санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах чиглэлээр хэрэгжиж буй "Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах" аян нь 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Дорнод аймаг дахь Монголбанкны салбарын сургалтын танхимд нээлтээ хийлээ.
2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 05 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх 5 сарын хугацаанд зохион байгуулагдах тус аяны нээлтийн үйл ажиллагаанд Монголбанкны салбар, Дорнод аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Дорнод аймаг дахь банкны салбарууд, Санхүүгийн зохицуулах хорооны аймаг дахь төлөөлөгч, Монгол даатгал, Практикал даатгал, Тэнгэр даатгал, "Норбу", "Дорнод финанс", "Талын зууч" ББСБайгууллагууд, Чойбалсан хотын удирдлагууд, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцлоо.