Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

2018 оны “Үр дүнгийн гэрээ” байгууллаа

2018-02-07

Жил бүр аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Сумдын Засаг дарга, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд болон ЗДТГ-ын дарга, хэлтсийн дарга нартай тухайн жилийн үр дүнгийн гэрээ байгуулдаг уламжлалтай. Энэ дагуу өнөөдөр /2018.02.07/ аймгийн удирдлагууд үр дүнгийн гэрээгээ байгууллаа.


 Өнгөрсөн онд аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг орон нутгийнхаа хөгжил, иргэдийнхээ ая тухтай тохилог орчинд амьдрах нөхцөлийг илүү сайжруулах, төрийн албаны шинэчлэлийг идэвхжүүлэн төлөвлөж, төлөвлөсөн ажлуудаа амжилттай хэрэгжүүлжээ. 


Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2017 оны хэрэгжилт 94.91 хувь, аймгийн Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх зорилтын биелэлт 98.46 хувьтай тус тус үнэлэгдсэн талаар аймгийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга Д.Жаргалсайхан мэдээллээ. Цаашид төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, түргэн шуурхай, чанартай, нээлттэй ил тод хүргэх талаар анхаарч зорилтуудынхаа хэрэгжилтийг иргэддээ мэдээлж байх хэрэгтэйг зөвлөсөн юм.


2018 оны үр дүнгийн гэрээ байгуулах арга хэмжээний төгсгөлд аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат нийт удирдлагууддаа ажлын амжилт хүсэж амжилтаа бататган, алдаа дутагдлаа цэгнэн үзэж залруулах хэрэгтэйг зөвлөлөө. Мөн Монгол улсын Ерөнхий сайдын үүрэг болгосны дагуу удирдлагууд та бүхэн шат шатандаа асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэж, төрийн албан хаагчийн хариуцлагыг нэмэгдүүлж өгөгдсөн үүрэг даалгаврыг цаг тухай бүрд хийж хэрэгжүүлэх, төсвийн сахилга батыг сахин хаана хаанаа зардлаа хэмнэх хэрэгтэйг үүрэг болгож ажлын амжилт хүссэн юм.


 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%