Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока манай сургуульд айлчилав

2018-02-08

Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд өнөөдөр /2018.02.08/ Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаока, Элчин сайдын яамны “Өвсний үндэс” хөтөлбөрийн ажилтнуудын хамт 2 дахь удаагаа айлчлан ирлээ. Зочдыг Дархан-Уул аймгийн Засаг дарга С. Насанбат, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Баясгалан, сургуулийн захирал Б. Нарантуяа нар хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Элчин сайд М.Такаока болон хөтөлбөр хариуцсан ажилтнууд 2017 оны 9 сарын 26-аас 11 сарын 15 хооронд төслийн хүрээнд хэрэгжсэн сургууийн хичээлийн байрны халаалтын системийн их засварын ажилтай танилцаж, төслийн үр өгөөжийг шууд хүртэж буй багш, ажилтнуудтай уулзаж, сэтгэгдлийг нь сонслоо. 
Төслийн гүйцэтгэгчээр “Дархан Хясаат” ХХК ажиллаж, 185.1 сая төгрөгийн санхүүжилтээр хичээлийн байранд 2140 ш халаах хэрэгсэл, 750 м шугам хоолойг шинээр хийж, 3 шатлалт даралтын нацосыг байрлуулж, хэмжих шалгах хэрэгсэл, эрсдэлийн хаалтыг шинэчлэн тавьж, хуучин халаах хэрэгслийн 30 хувийг засварлаж дахин ашиглах ажлыг гүйцэтгэснээр хичээлийн байрны дулаан 90С-100С, дотуур байрны дулаан 50С, халаалтын даралтын өгөх, буцах хэм 13-150С-ээр тус тус нэмэгдэж, оюутан сурагчид, багш ажилтнуудад сурч боловсрох, амьдрах хөгжих тав тухтай, дулаан, эрүүл аюулгүй орчин бүрдлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%