Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа

2014-08-20

Тус хурлаар Монгол Улсын цол, одон медальд уламжлах тухай, "Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр-2"-ыг хэрэгжүүлэх аймгийн дэд хөтөлбөр батлах тухай, "Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах асуудлыг зохицуулах нийтлэг журам" батлах тухай, аймгийн ИТХ, Тэргүүлэгчдээс 3 дугаар сард хийсэн ажил, 4 дүгээр сард хийх ажлын төлөвлөгөөний талаар хэлэлцсэн юм.

"Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр-2"-ыг хэрэгжүүлэх аймгийн дэд хөтөлбөрийг батлав

Дархан-Уул аймагт 2014 оны эхний байдлаар 102 хоршоо бүртгэлтэй байгаа бөгөөд 1403 гишүүнтэй байна. 75 хоршоо буюу 73,5 хувь нь тогтвортой ажиллаж, 27 хоршоо буюу 26,5 хувь нь үйл ажиллагаа нь зогсонги байдалтай байна. Ажлын байр, хөрөнгө мөнгө, шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн дутагдал, зарим хадгаламж зээлийн хоршоодын хууль бус үйл ажиллагаа нь хоршоонд итгэх иргэдийн итгэлийг бууруулсан зэрэг шалтгааны улмаас дээрх хоршоодын үйл ажиллагаа зогссон байна. Мөн сүүлийн жилүүдэд түүхий эд, материалын үнэ жил ирэх тусам нэмэгдэж, хэрэглэгчийн худалдан авах чадвар буурсан нь хоршоодын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Үүнээс гадна хоршооны удирдлагын ур чадвар, гишүүдийн идэвхи, оролцоо сул, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний чанар, хийц загвар хангалтүй байна. Иймд эдгээр хоршооны хөгжлийг дэмжиж, албан бус хөдөлмөр эрхлэлтийг хоршооны хэлбэрт шилжүүлэх, хоршоодын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдаалах борлуулалтын сүлжээг бий болгох чиглэлээр арга хэмжээнүүдийг эрчимжүүлэх зорилгоор "Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр-2"-ыг хэрэгжүүлэх аймгийн дэд хөтөлбөрийг Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн баталлаа. Тэргүүлэгчид дэд хөтөлбөрийн төсөлтэй танилцан, Монгол Улсын Засгийн Газрын 2009 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 173 дугаар тогтоолыг үндэслэн "Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр-2”-ийгхэрэгжүүлэх аймгийн дэд хөтөлбөрийг баталлаа. Хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвт тусган хэрэгжүүлж, хөтөлбөрийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга С.Насанбатад даалгасан юм. Хоршоо, хоршоог дэмжигч байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах замаар хоршоодын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх, ажлын байрыг бий болгох, хоршоодын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдаалах борлуулалтын сүлжээг бий болгоход хөтөлбөрийн зорилго оршиж байна.

Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах асуудлыг зохицуулах нийтлэг журам" –тай болов

Барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд барилгын талбай дээр хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйг дээд зэргээр мөрдөн ажиллах хэрэгтэй юм. Сүүлийн үед барилгын үйл ажиллагаатай холбоотой иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал алдагдсан зөрчил удаа дараа гарч байгаа нь энэ асуудлыг нарийвчлан зохицуулах барилгын үйлдвэрлэл эрхлэгчдийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагыг хангах талаар хүлээх үүрэг хариуцлагыг өндөржүүлэх, дотоодын хяналтыг сайжруулах шаардлагатай байгааг харуулж байгаа юм. Үүнтэй холбогдуулан Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт мөрдөх Барилга угсралтын үйл ажиллагаанд баримтлах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах асуудлыг зохицуулах нийтлэг журмыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцэн баталлаа. Уг журмыг мөрдөж ажиллахыг Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт барилга угсралтын үйл ажиллагаа эрхэлж буй өмчийн бүх хэлбэрийн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үүрэг болгосон юм. Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдарч, ажиллах нөхцлийг бүрдүүлэх үүднээс барилгын захиалагч, зөвлөх үйлчилгээ эрхлэгч, барилгын ажилтан иргэд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах талаар ямар эрх эдэлж, үүрэг хүлээхийг энэхүү журмаар зохицуулах юм. Журмыг мөрдөж ажилласнаар барилга угсралтын үйл ажиллагааны үед ажилтнуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах, зааварчилгаа өгөх, барилгын талбайд болон орчин дахь нийтийн эзэмшлийн зам талбайн аюулгүй байдлыг хангах, хяналт тавих ажилд ахиц гарна гэж үзэж байна.

Х.Соёл-Эрдэнэ news.mn

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%