Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн Засаг даргын зөвлөл 95.7 хувийн ирцтэй хуралдлаа

2018-02-13

Дархан-Уул аймгийн Засаг даргын Зөвлөлийн хурал /2018.02.12/ 95,7 хувийн ирцтэй хуралдлаа. Хурлаар Бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газрын тухай, Аймгийн Засаг даргын нөөц сангаас хөрөнгө гаргах тухай гэсэн 2 асуудлыг хэлэлцсэн юм. Бичил уурхайн зориулалтаар 8 байршилд нийт 32,9 га газрыг тусгай хэрэгцээнд авахаар зөвлөлд санал оруулснаас 5 байршил 21,9 га нь дэмжигдсэн байна. Аймгийн Засаг даргын нөөц сангаас Кёнги аймгаас тусламжаар өгсөн 2 түргэний авто машины гаалийн татвар, Дархан сумын 8 дугаар багийн иргэн Б.Энхсайханд элэг шилжүүлэн суулгах хагалгааны өртөг, 10 дугаар багийн иргэн Алтанбаганын эмчилгээнд явах унааны зардлыг тус тус буцалтгүйгээр олгох шийдвэрийг гаргасан байна.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%