Монголбанк эхний хоёр сарын байдлаар 1518 кг алт худалдан авлаа
Огноо: 2018/02/27
Монголбанк 2018 оны 2 дугаар сард /2 сарын 26-ны өдрийн байдлаар/ 390 кг алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 741 кг алт авч байснаас 351 кг-аар бага буюу 47.4%-иар буурсан үзүүлэлттэй байна.
2018 оны 2 дугаар сарын байдлаар Лондонгийн үнэт металлын захын алтны ханш бага байгаагаас шалтгаалан 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 102,833.87 төгрөг байлаа. Монголбанкны алт худалдан авах үнэ бага, алт олборлолтын хэмжээ бага байгаагаас шалтгаалан Монголбанкинд тушааж байгаа алтны хэмжээ буурсан үзүүлэлттэй байна.