Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

БИЧИЛ УУРХАЙН ЗОРИУЛАЛТААР ОРОН НУТГИЙН ХЭРЭГЦЭЭНД ГАЗАР АВАВ

2018-02-28

     Аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус 10 дугаар Хуралдаанаар /2018.02.28/ бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд газар авах тухай асуудлыг хэлэлцсэн юм. 
Тус хуралдаанаар Дархан-Уул аймгийн Шарын гол, Хонгор сумын нутагт бичил уурхайн зориулалтаар нийт 18,04 га газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд 5 жилийн хугацаатайгаар авах тогтоолыг баталж, тусгай хэрэгцээнд авсан газрыг зориулалтын дагуу ашиглуулах, ашиглалтын явцад хяналт тавьж, тогтоолын хэрэгжилтийг жил бүр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд танилцуулж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгов.
Бичил уурхай нь  хууль эрх зүйн орчин бүрдээгүйн улмаас зохион байгуулалтад орж чадахгүй, хэсэг бүлгээрээ  зөвшөөрөгдөөгүй эрүүл газар, малын бэлчээрийг ухаж төнхөх, ухаж авсан шороогоо голын урсгал усанд угааж бохирдуулах зөрчил олон жил давтагдсаар ирсэн. 
Тиймээс  2007 оны үеэс эхлэн Бичил уурхайг зохион байгуулалтад оруулах асуудал яригдаж, 2010 онд  Засгийн газрын 308 дугаар тогтоол батлагдсан юм. Уг тогтоолын дагуу гар аргаар алт олборлогчид нөхөрлөлийн зохион байгуулалтад оруулсан бөгөөд өнөөдрийн байдлаар Дархан-Уул аймагт бичил уурхайн үйл ажиллагаа явуулдаг 48 нөхөрлөл бүртгэлтэйгээс Хонгор сумаас 39, Шарын гол сумын иргэд байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%