Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан-Уул аймгийн Онцгой комисс хуралдлаа

2018-03-12

Дархан-Уул аймгийн Онцгой комисс /2018.03.11/ хуралдаж 12.20 минутад дууслаа. Хурлаар Монгол улсын 12 аймаг, 34-н суманд гараад байгаа малын гоц халдварт Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх чиглэлээр ямар ажлууд хийгдэж байгаа талаар Дархан сум, Орхон сум, Хонгор сум, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээлэл өгсөн юм. Үүний дараачаар аймгийн Онцгой комиссын дарга С.Насанбат хэд хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өглөө. Буурайл хангайн 40-ийн пост, 41-нийн пост, Хараагийн гүүр, Дархан 2-т ажиллаж байгаа хяналтын постын тоог дахин гурваар нэмж энэ сарын 30-н хүртэл ажиллуулах, хяналтын постод ажиллах хүчинг дүйцүүлэх алба хааж байгаа иргэд, Зэвсэгт хүчний 330 дугаар анги, Байгаль орчны газрын алба хаагчдыг татан оролцуулахаар болсон юм. Мөн малын гоц халдварт Шүлхий өвчний талаарх мэдээллийг өгсөөр байтал мал оруулж ирж байгаа иргэдэд хариуцлага тооцох, хлорын шохойны нөөцийг нэмэгдүүлэх, дулаарч байгаатай холбогдуулан малын сэг зэмийг устгах ажлыг энэ сарын 20-ны дотор хийж дуусгах, ОХУ-ын Улан-Үд, Эрхүү хотуудаас малын вакцин оруулж ирэх хүсэлтийг аймгийн зүгээс тавьсан учраас энэ асуудлыг мэргэжлийн байгууллагууд судлах, хувийн мал эмнэлгийн газрууд малчдад гарал үүслийн бичиг олгож байгаад хяналт тавьж давхар байцаагчдаар гарын үсэг зуруулах, Төмөр замын удирдлагууд өөрсдийн онцлогт тохируулж арга хэмжээ авах үүнд мэргэжлийн байгууллагууд зөвлөж гүйцэтгэлд нь хяналт тавих хэрэгтэйг үүрэг даалгавар болгосон юм. Түүнчлэн аймгийн Онцгой комиссын гишүүд зарласан хугацаанд цагтаа ирж гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж ажиллах хэрэгтэйг зөвлөсөн юм.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%