Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан-Уул аймаг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

2018-03-12

 

Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Дархан-Уул аймгийн болон Дархан сумын Онцгой комиссоос шуурхай арга хэмжээ авч, 5 цэгт хяналтын пост гарган ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж байна. Малчин болон мал бүхий иргэд, аж ахуй нэгжид зөвлөмж хүргүүлэн ажиллаж байна. Аймгийн ЗД-ын өгсөн албан даалгаврын дагуу сумын онцгой комиссоос ажлын хэсэг гарч постууд дээр хяналт шалгалтыг хэрхэн зохион байгуулж байгаатай танилцлаа.

Малын гоц халдварт шүлхий өвчин нь хэдийгээр хүнд халдварлахгүй ч хүн  малын хөл, машин , ялгадас, өвс тэжээл гээд бүх сувгаар дамжин верус хурдацтай тархдаг байна. Нэгэнт уг өвчний халдварыг авсан малыг шууд устгалд оруулдаг бөгөөд малын эздэд нөхөн олговор олгодоггүй. Мэдээж тухайн голомтын бүсэд хөл хорио тогтоодог. Энэ нь иргэдэд болон улсад эдийн засгийн асар их хор хохиролтой юм. Тиймээс шүлхий өвчнийг өөрийн аймаг сумд руу тархаахгүй байх тал дээр аймаг, сумын онцгой комиссоос шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байгаа гэлээ. Үүнд мэдээж зөвхөн төрийн байгууллагаас гадна иргэдийн өөрсдийнх нь оролцоо, үүрэг хариуцлага туйлын чухал юм. Үүний хүрээнд Дархан сумын Онцгой Комиссоос зохион байгуулсан ажлын хэсгийнхэн малчин болон мал бүхий айл өрхүүдээр нэг бүрчлэн орж мэдээлэл зөвлөгөө өгч, Мал Эмнэлэг Үржлийн Газар , болон Онцгой Комиссоос өгсөн заавар зөвлөмжийг хэрхэн биелүүлж байгаад хяналт тавин ажиллаж байна.

Дархан сумын Онцгой комиссоос Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг эрчимжүүлэх үүднээс энэ сарын 11-ний өдөр шуурхай хуралдаж
Дархан сумын 5 дугаар  баг Цэвэрлэх байгууламж руу явах замд
Дархан сумын 6-р баг Зулзагаас Баяндавааруу орж ирэх зам, Дархан сумын 15-р баг Шийрийн баригадаас Мангирт руу орох зам болон
Төмөрлөгийн уулзвар гэсэн байршлуудад тандалт хийх түр ажиллагаатай постуудыг нэмж ажиллуулах шийдвэр гаргасан байна. Түр постуудад дүйцүүлэх албаны цэргүүдийг татан оролцуулах бөгөөд Хөдөлмөр Халамж Үйлчилгээний Газар, Байгаль Орчны Газрууд  хамтран ажиллах юм. Өнөөдрийн байдлаар Түшиг-Уулын 141-р постоос бусад бусад бүх постуудаар малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн нэвтрүүлэхийг хатуу хориглоод байгаа юм.

 Бэлтгэсэн : Г. Мөнхгэрэл   Ц.Түвшинжаргал 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%