Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Тэтгэвэр болон тэтгэмжийн даатгалын сангийн орлого бүрдүүлэлт, зарцуулалтад дотоод хяналт шалгалт хийв

2018-03-12

Дархан- Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс улиралд нэг удаа дотоод хяналт шалгалтыг явуулдаг. Энэ удаад тэтгэвэр болон тэтгэмжийн даатгалын сангийн орлого бүрдүүлэлт, зарцуулалтад хяналт тавив. Ажлын хэсгийн ахлагчаар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хамралт, орлого,хяналтын тасгийн дарга Д.Сэлэнгэ ажиллаж нийт 11 хүний бүрэлдхүүнтэй баг хяналт шалгалтыг 10 хоногийн хугацаанд хийжээ. Нийгмийн даатгалын тэтгэвэрийн даатгалын сангаас 2017, 2018.03.01-ны өдрийн хугацаанд тогтоож олгосон 3 төрлийн тэтгэвэрийн хувийн хэргийг татан авч шалгалт хийв. Тодруулбал : Өндөр насны тэтгэвэр – 829, Тахир дутуугийн тэтгэвэр-301, Тэжээгч алдсаны тэтгэвэр – 70 нийт 1200 иргэний материалыг шалгав. Дээрх шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг 3 дугаар сарын 19-ны хугацаанд барагдуулах хугацаатай үүрэг даалгаварыг өглөө. Дотоод хяналт шалгалтын үр дүнд илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, мэдээллийн сангийн бүрдүүлэлтэд хяналт тавих, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч, дотоод хяналтыг сайжруулах, эрсдлээс урьдчилан сэргийлэхэд оршиж байна. Ажлын хэсгийн ахлагч Д.Сэлэнгэ тайлангийн хурлын үеэр нийт байцаагч, ажилтнуудад хандаж : Үзэгний үзүүрээр нийгмийн даатгалын мөнгө олгогдож байгаа учраас ажлын уялдаа холбоог сайжруулж , ажилдаа хариуцлагатай хандах үүрэг даалгаварыг өглөө.

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%