Дархан сумын 15 дугаар баг Мангирт хэсэгт 2018-03-20-ны шөнө шар усны үер бууж зарим айл өрхүүд усанд автжээ. Аймгийн Онцгой комисс шуурхай хуралдан 6 чиглэлээр ажлын хэсэг гарган үерт автсан нутаг дэвсгэр, айл өрхүүдийн хохирлыг бодитоор тогтоохоор газар дээр нь ажиллаж байна. Түүнчлэн ойр орчмын уулаар явж цасны зузаан хэр байгааг тандсан аж.

Уулын цас ерөнхийдөө 85 хувьтай хайлсан ч шар усны үерийн аюул төдийлөн буураагүй гэж тэд үзэж байна. Үер усны гамшгаас шалтгаалан зөвхөн өчигдрийн байдлаар 130 аад хүн, 20 гаруй машин, техник ажилласан бөгөөд яг одоо ч аймаг, сумын онцгой комисс холбогдох бусад байгууллагынхан үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан шаардлагатай арга хэмжээг аван ажиллаж байна.