Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорнод аймгийн нийгэм, эдийн засгийн статистик мэдээлэл

2014-08-19

Хүн амын эрүүл мэндийн байдал: Аймгийн хэмжээнд нийт 970 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 970 болж өнгөрсөн оны мөн үеийнхээс амаржсан эхийн тоо 4 буюу 0.4%-иарөссөн бол төрсөн хүүхдийн тоо өмнөх оны мөн үетэй ижил түвшинд байна.

Хүн амын нас баралт 244 тохиолдол бүртгэгдсэн нь 1000 хүн ам тутамд 3.26 ноогдож,өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 19 буюу 8.4 %-иар өссөн байна. Нас баралтын шалтгаанд хорт хавдрын нас баралт 60 тохиолдол буюу 24.6%, осол гэмтлийн нас баралт 49 тохиолдол буюу 20 %-ийг тус тус эзэлж байна.

0-1 насны хүүхдийн эндэгдэл9 тохиолдол буюу 1000 амьд төрөлтөд 9.3 болсон байна. 1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 2тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 4 тохиолдлоор буюу 66.6 хувиар буурсан байна.

Эмнэлэгт 8.9 мянган хүн хэвтэн эмчлүүлж, 72.8 мянган ор хоног ашиглажээ. Амбулаториор 187.1 мянган хүнд үзлэг хийсэн байна.

Жирэмсний хяналтанд 984 эх байгаагийн 927 эх эхний 3 сардаа хяналтад орж бүртгүүлсэн байна. Бүртгэгдсэн өвчлөл 18515 тохиолдол 10000 хүн тутамд 2472.6, халдварт өвчин 1150 тохиолдол 10000 хүн тутамд 153.51 ноогдож байна. Нийт халдварт өвчний 68.8 хувийг БЗХӨ эзэлж байна.

Эмийн сан, хувийн хэвшлийн эмнэлгээр 130541 хүн үйлчлүүлж, 614136.8 мянган төгрөгийн орлоготой ажиллажээ.

 

Төсөв, санхүү: Аймгийн төсвийн орлого 30952.1 сая төгрөг төлөвлөгдсөнөөс гүйцэтгэлээр 29790.1 сая төгрөг болж үүнээс урсгал орлого 4031.2 сая төгрөг төлөвлөгдсөнөөс гүйцэтгэлээр 5515.7 сая төгрөгт хүрч 1484.6 сая.төгрөгөөр буюу 36.8 хувиар давж биелэлээ.

Аймгийн төсвийн нийт зарлага 31052.0 сая төгрөг төлөвлөгдсөнөөс гүйцэтгэлээр 27377.6 сая төгрөг болж төлөвлөгдсөн зардлын 88.2 хувийг буюу гарсан гүйцэтгэлийг бүрэн санхүүжүүлсэн. Сумдын төсвийн зарлага 21739.3 сая төгрөг байхаар төлөвлөгдсөнөөс гүйцэтгэлээр 19919.1 сая төгрөг болж төлөвлөгдсөн зарлагын 91.6 хувийг зарцуулсан байна.

 

Хэрэглээний үнэ: Энэ оны 06 дугаар сарын 30-ны байдлаар аймгийн хүнсний гол нэрийн барааны үнийг судлахад гурилын үнэ 900 төгрөг болж өмнөх сараас 24.4 хувиар өссөн бол, хонины мах 6800-7300 төгрөг, үхрийн мах 8000-9000 төгрөг болж махны 200-500 төгрөгөөр буурсан байна. Элсэн чихэр 1700, цагаан будаа 2000, шингэн сүү 600 төгрөгийн үнэтэй. Нэг литр А-80 бензин 1630 төгрөг, А-92 бензин 1880 төгрөг, дизель түлш 1930 төгрөгийн үнэтэй байна.

Аж үйлдвэр:Аж үйлдвэрийн газрууд 18404.8 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 18319.7 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлууллаа. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үйлдвэрлэлт 57.5 % буюу 6721.5 сая.төг-өөр өсч, борлуулалт 67.3% буюу 7368.2 сая.төг-өөр өссөн байна.

Адуунчулуун ХК 235.9мянган тонн нүүрс олборлосон бол ДБЭХС ХК 71059.3 мян.квт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, 125725.0мян.г.калори дулаан хэрэглэгчдэд түгээжээ. Дорнод Гурил ХХК 3072.6 тн гурил, 983.2 тн хивэг, 460.0тонн талх үйлдвэрлэлээ.

Бусад хүнсний үйлдвэрүүд 240.3тн талх, нарийн боов, 113.6 мян л сүү, сүүн бүтээгдэхүүн, 4.1мян.л архи, 4.5мян.л дарс, 446.1мян.л цэвэр ус, бууз банш 7.8 тн, хиам нухаш 41.8тнтус тус үйлдвэрлэж нийлүүллээ.

 

Тээвэр, холбоо, нийтийн аж ахуй:Аймгийн Холбооны газрын нийт орлого 219.0саятөгрөгт хүрсний 42 хувийг хүн амаас орсон орлого эзэлж байна.Шуудан үйлчилгээнийгазар 2.5мянган зорчигч тээвэрлэж,180.0мянган хүн км-ийн зорчигч эргэлтийн ажил гүйцэтгэн, 11.1сая.төгрөгийн орлого, Авто тээврийн газар13.9 мянган зорчигч тээвэрлэж,9118.4мянган хүн км-ийн зорчигч эргэлтийн ажил гүйцэтгэн 30045.9мян. төгрөгийн орлоготой ажиллажээ.

Нийтийн аж ахуй ХХК 988.0сая төгрөгийн орлоготой ажилласны 22.4хувь нь хүн амын хэрэгцээнд нийлүүлсэн ус борлуултын орлого эзэлж байна.

 

Хөдөө аж ахуй: Оны эхнээс 447113 төл авснаас 99.6 хувь нь бойжиж байна. 6сарын байдлаар том малын зүй бусын хорогдол 7416 толгойд хүрснээс тэмээ 55, адуу 489, үхэр 711, хонь 3471, ямаа 2690толгойд хүрлээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 36184толгойгоор буурчээ. Нийт хорогдлын 29 хувийг Баяндун сумын хорогдол эзэлж байна.

 

Гэмт хэрэг:2014 оны 6 дугаар сарын байдлаар 261гэмт хэрэг гарч үүний улмаас 17хүн нас барж, 495.7сая төгрөгийн хохирол учирчээ. Нийт гарсан гэмт хэргийн 70 хэргийг58 хүн согтуугаар үйлдсэн байна. Учирсан хохирлын хэмжээг 2013 оны мөн үетэй харьцуулахад 25 сая төгрөгөөр өссөн байна.

 

Ажлын шинэ байранд орсон иргэдийн мэдээ: Эхний 6 сарын байдлаар 841 иргэн ажлын шинэ байранд ажилд орсон байна. Эдгээр хүмүүсийг мэргэжлээр нь авч үзвэл худалдаа үйлчилгээний мэргэжлийн ажилд 98, хөдөө аж ахуй, ой, загас агнуурын мэргэжлийн ажилд 238, үйлдвэрлэл, барилга, уул уурхайн салбарт 222, боловсруулах болон энгийн ажилд 222, бусад салбарт 61 хүн шинээр ажилд орсон байна.

Барилга угсралт, их засварын ажил: Эхний 6 сарын байдлаар Дорнод аймгийн хэмжээнд 34 аж ахуйн нэгж байгууллага 56 төрлийн обьектыг шинээр болон засварлах ажлыг 12746.2 сая төгрөгийн гүйцэтгэлтэйгээр хийж гүйцэтгэсэн байна.

 

 

СТАТИСТИКИЙН ХЭЛТЭС

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%