Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Г.ЭРДЭНЭБАТ, ТӨЛӨӨЛӨГЧИД ТӨМӨР ЗАМЫН ДАРХАН ЗАНГИЛААНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

2018-03-23

Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга С.Насанбат, ИТХ-ын Тэргүүлэгч Г.Эрдэнэсүх, Б.Жавхлан, аймгийн ИТХ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн бодлого, хяналтын хорооны дарга, Төлөөлөгч Д.Элдэвсайхан нар /2018.03.22/ УБТЗ-ын Дархан зангилааны аж ахуй нэгжүүд болох “Дархан Өртөө”, Татах нэгдүгээр хэсэг болон замын нэгдүгээр ангийн ажил байдалтай танилцав.
УБТЗ-ын Дархан зангилаанд  нь 1200 гаруй Дархан-Уул аймгийн иргэд ажилладаг байна. 
Дархан  өртөө нь галт тэрэгний хөдөлгөөн зохион байгуулах, бүх төрлийн ачаа, чингэлгийг ачиж, буулгах, тээвэрлэх, зорчигч тээврийн үйлчилгээ, орон нутгийн болон дамжин өнгөрөх тээвэрлэлт хийх зэрэг үйл ажиллагааг хариуцан, тодорхой төлөвлөгөөний хүрээнд гүйцэтгэн ажиллаж байна. 
Өнгөрсөн онд тус өртөө 260521 зорчигчид үйлчилж, 1952300 тн ачааг 30278 вагонд ачин, 15432 вагоноос ачаа буулган, 279303 вагон явуулж, 5,8 тэрбум төгрөгийн орлого олж, 215 сая төгрөгийн орлого олж, 865,802 сая төгрөгийн ашигтай ажиллажээ. 
Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд 2017 онд 15 дугаар замыг галт тэрэг хүлээн авч явуулдаг зам болгох, Дархан-1 өртөөний ДСП-гийн өрөө, зам паркыг бүрэн хэмжээгээр камерын хяналтын системээр тоноглох, Дархан-1 өртөөний ДСП-ийн ажлын байрыг “Жишиг ажлын байр” болгон засаж тохижуулах, шинэ дарханд тасалбар худалдаалах цэг шинээр нээж ажиллуулах зэрэг хэд хэдэн ажлыг шинээр санаачлан хийсэн тухай мэдээллийг Дархан Өртөөний дарга Ш.Баярсайхан өгөв. 
Харин Татах нэгдүгээр хэсэг нь нийт 550 гаруй ажилчидтай, Сэлэнгэ ,Зүүнхараа, Эрдэнэт, Дарханы вагоны зүтгүүрийн толгойг засварлах ажлыг хариуцан ажиллаж байна. 
Мөн албаны төлөөлөл үргэлжлүүлэн замын нэгдүгээр ангийн ажилтай танилцсан юм. 
Уулзалтын үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат “Орон нутгийн бодлого тодорхойлох байгууллага болох ИТХ-ын Төлөөлөгчид, ИТХ-ын бодлого хяналтын хорооны Төлөөлөгчид Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг ААНБ-ууын үйл ажиллагаатай танилцаж, нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлынх нь талаар мэдээлэл авснаар ажилчид албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллах, тэднийг бодлогоор дэмжих нөхцөл бүрдэнэ” хэмээн онцолсон юм. 
Уулзалтын үеэр тус байгууллагын удирдлагууд аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга болон Төлөөлөгчид тус байгууллагын үйл ажиллагаатай танилцахаар хүрэлцэн ирсэнд талархаж буйгаа илэрхийлээд, цаашид хамтран ажиллах хэд хэдэн санал хүсэлтийг тавилаа. 
Үүнд Орос монголын найрамдал, Төмөр замын байгууллагын түүхийг илэрхийлсэн пуужинт хөшөө болон Хөшөөт цогцолбор орчмын газрыг Дархан зангилааны харьяанд оруулах, Татах нэгдүгээр хэсгийн 70 жилийн ойн хүрээнд аймгийн Төв музейд түүхийн булан байгуулах, төмөр замын ажилчдад Зулзагын гол зуслангийн газар олгох зэргээс гадна Төмөр замчдын хотхон буюу 271 айлын орон сууцны барилга барих газрыг шийдвэрлэж өгөх тухай хүсэлтийг илэрхийлсэн юм.
Мөн энэ үеэр Дархан Өртөөний бүсэд 100 хүний түр ажлын байр бүхий Хүнсний зах байгуулах тухай асуудлыг хөндөж, цаашид хамтран ажиллах боломж нөхцөлийг нэмэгдүүлэхээр харилцан санал солилцлоо. 



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4194
2880 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%