Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

​“Эрүүл шүд Эрүүл хүүхэд” аян аймгийн хэмжээнд эхэллээ

2018-03-26

Дархан-Уул аймгийн засаг дарга С.Насанбат Эрүүл мэндийн сайдтай байгуулсан хамтран ажиллах үр дүнгийн гэрээнд тусгагдсан нэг ажил /2018.03.22/ биеллээ олж байна. Энэхүү гэрээнд амны хөндийг эрүүлжүүлэх ажлыг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэх заалт тусгагдсан бөгөөд энэ хүрээнд Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж буй хувийн Шүдний эмнэлгүүдтэй хамтран ажиллах гэрээ байгуулж аймгийн хэмжээний Ерөнхий боловсролын сургууль, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагат суралцаж буй хүүхэд багачуудын шүдийг хөнгөлөлттэй үнээр эмчлэхээр боллоо. “Эрүүл шүд Эрүүл хүүхэд” аян нэг жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд /2018.03.22/ нээлтээ албан ёсоор хийв. Дархан-Уул аймагт 2017 оны байдлаар 5-6 насны хүүхдийн шүд цоорлын тархалт 86.1% , 12 настай хүүхдийн шүд цоорлын тархалтын хувь 86,2% хувьтай байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%