Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Г.ЭРДЭНЭБАТ НАУРЫЗЫН БАЯРААР ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛАВ

2018-03-26

    Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Казах иргэд хаврын баяр буюу наурызын баяраа /2018.03.23/ тэмдэглэлээ. Баярын үйл ажиллагаанд Дархан-Уул аймгийн ИТХ-ын Г.Эрдэнэбат болон тус сумын удирдлагууд оролцсон бөгөөд мөн үеэр Шарын гол сумын Засаг дарга Д.Амарсанаа казах хэлээр мэндчилгээ дэвшүүллээ. 
Шарын гол 300 гаруй казах өрх оршин суудаг байна.  Наурыз буюу нарны баярын хүндэтгэлийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат баяр хүргэн үг хэлсэн ба  сум орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдэд төрийн дээд одон медаль болон аймаг, сумын шагналыг гардууллаа.
Тухайлбал Монгол Улсын төрийн дээд шагнал Хөдөлмөрийг гавьяаны улаан тугийн одонгоор Б.Бидолдо, Алтан гадас одонгоор С.Жалиль, Аймгийн Тэргүүний ажилтан н.Катя нар тус тус шагнагдлаа.
Наурызын баярын хүрээнд казах залуусын дунд сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион явуулж аваргуудаа шалгаруулжээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4194
2880 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%