Дархан-Уул аймгийн Засаг даргын санаачилгаар 2017 оноос Багш
сурагчдын хөгжлийг дэмжих хөтөлбөрийг Шарын гол сумын Ерөнхий боловсролын
сургуулийн багш сурагчдын дунд хэрэгжүүлсэн. Энэхүү ажлын үр дүнд элсэлтийн
ерөнхий шалгалтын дүн, боловсрол соёл шинжлэх ухааны яамны чанарын үнэлгээгээр
Шарын гол сумын 2 дугаар сургууль аймагтаа 4 дүгээр байранд орсон амжилтыг үзүүлсэн билээ. Харин энэ онд Дархан сумын 1 дүгээр
сургууль, Хонгор сумын 11,14 дүгээр сургууль, Орхон сумын 8 дугаар сургуулиудын
багш сурагчдын дунд “Багш суралцагчдын хөгжлийг дэмжих сургалтын хөтөлбөр”-ийг
үргэлжлүүлэн 2018 оны 03 дугаар сарын 3-наас хэрэгжүүлж эхлээд байна. Тус
хөтөлбөрийн хүрээнд 13 удаагийн сургалтад 4-н сургуулийн 65-н багш, төгсөх
ангийн 141 сурагчид хамрагдаж байгаа бөгөөд /208.03.28/ багш нар Эрүүл
мэндийн 2 дугаар төв дээр Мэдрэл, Эхо, эмэгтэйчүүд, арьс өнгө, дотор, зүрх
судсын урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдлаа. Харин маргааш буюу 2018 оны 03
дугаар сарын 29-нд дээрх сургалтын хөтөлбөрт хамрагдаж байгаа сургуулиудын
төгсөх ангийн сурагчдын дунд сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион явуулах ажээ.