“Монголын тариаланчдын
холбоо” ТББ-ын IV чуулган /2018.03.31/ Дархан- Уул аймгийн Ургамал, газар
тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн хурлын танхимд хуралдлаа. Тус
чуулганд Эрдэнэт, Дархан, Сэлэнгэ, Төв зэрэг тариалан эрхэлдэг 10-н аймгийн 218
төлөөлөгч оролцож газар тариалангийн үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, цаашдын чиг
хандлагын талаар хамтдаа ярилцсан юм. Мөн газар тариалан эрхлэгчдийн 2 холбоо
нэгдэн Монголын тариаланчдын үндэсний холбоо байгуулж Ерөнхийлөгчөөр нь улсын
их хурлын гишүүн, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүн Ж.Энхбаярыг
төлөөлөгчдийн 100 хувийн саналаар сонгосон байна.