Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төсөл нээлтээ хийв

2018-04-02

Швейцарын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр GFA Консалтинг группийн хэрэгжүүлж буй Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл манай аймагт 2 дах жилдээ явагдаж байна. Залууст гарааны бизнес эхлүүлэх, өргөжүүлэх сэдэл, урам зориг өгөх, гарааны бизнес эрхлэгч залууст бизнесээ өргөжүүлэх мэдлэг, мэдээлэл өгөх, оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгуулах, Шилдэг бизнес санаануудыг шалгаруулж гарааны бизнесийг дэмжих зорилготой энэхүү төслийн бүртгэл манай аймагт 2018 оны 03 дугаар сарын 9-нөөс 26-ны өдрийг хүртэл явагдсан. Тус бүртгэлд нийтдээ 100 гаруй залуус бүртгүүлсэн бөгөөд өнөөдрөөс эхлэн эдгээр залуусыг хамруулсан 54-н цагийн сургалтыг явуулж эхэллээ. Шинэ шинэлэг санаагаа уралдуулан өөрийн гэсэн бизнесээ өргөжүүлэх хүсэлтэй 15-34-н насны бүхий л залуус энэхүү төсөлд хамрагдсан бөгөөд эхний байранд шалгарсан төсөлд буцалтгүйгээр 10 сая төгрөг олгох ажээ. Харин 2,3,4,5 дугаар байранд шалгарсан төсөлд Аймгийн Хөдөлмөр эрхлэлтийн сангаас тус бүр 10 сая төгрөгийг 3-н жилийн хугацаанд хүүгүй барьцаагүйгээр олгох давуу талтай юм. Залуус 54-н цагийн сургалтдаа хамрагдсаны дараагаар өөрсдийн бичсэн төслөө танилцуулж шалгаруулалтад оролцох ажээ. Та бүхэндээ амжилт хүсье.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%