Хөдөө аж ахуй нь манай орны уламжлалт салбар бөгөөд дотоодын
нийт бүтээгдэхүүний 20 орчим хувийг үйлдвэрлэж хүн амын хүнсний хангамж,
үндэсний үйлдвэрийн түүхийн эдийн гол тулгуур болдог. Газар тариалангийн бүх
төрлийн тоног төхөөрөмжийн нэгдсэн худалдаа, засварын иж бүрэн олон улсад
хүлээн зөвшөөрөгдсөн найдвартай үйлчилгээ, сэлбэг ханган нийлүүлэлт, түрээсийн
цогц үйлчилгээг үзүүлдэг “Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК 2018 оны 03 дугаар
сарын 30-ны өдөр Дэлхийн 90 гаруй оронд салбартай шилдэг брэндүүдийн нэг болох
Энэтхэг улсын solis брэндийн бага оврын газар тариалангийн ажлуудад
зориулагдсан 20-110 морины хүчин чадалтай бүх төрлийн тракторууд ажлын
бүтээмжийг нэмж үйл ажиллагааны зардлын хэмнэлтийг авчрах онцлог бүтээгдэхүүнээ
танилцууллаа.