Азийн
хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байгаа цэвэрлэх байгууламжийг шинэчлэх
ажлын төслийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг /2018.03.30/ аймгийн
Засаг даргын тамгын газрын хурлын танхимд хуралдлаа. Хурлаас энэ онд төв
цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил эхэлж байгаатай холбогдуулан хэд
хэдэн үүрэг даалгаврыг гүйцэтгэгч байгуулагт өгсөн юм. Үүнд ажлын зураг
батлуулах, газар шорооны ажлыг эхлүүлэх, материал тоног төхөөрөмжийн захиалга
хийх зэрэг нийт 22-н үүрэг даалгавар өгчээ.