Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын нэр хүндийг дээшлүүлэх,
сурталчлах, багш суралцагчдын дунд туршлага солилцох боломж олгох, 2019 онд
ОХУ-ын Казань хотод болох “World skills Kazasn 2019” тэмцээнд оролцох
оролцогчийг сонгон шалгаруулах зорилго бүхий “Монгол ур чадвар 2018” өрөг
угсрагч мэргэжлийн эхний шатны шалгаруулалт 2018 оны 3 сарын 28 өдөр
Улаанбаатар хотын Барилгын Политехник коллеж дээр боллоо. Тэмцээнд 14
сургуулийн 17 оюутан сурагч оролцсоноос Дархан-Уул аймгийн Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн
өрөг угсрагч 1а ангийн сурагч Б. Болдбаяр багш С. Ганбаатар, Х.
Мандах нарын удирдлага дор оролцож, 5 дугаар байр эзлэн, дараагийн шатны
шалгаруулалтад оролцох эрхтэй боллоо.
Мэдээллийн эх сурвалж: Мэргэжил сургалт,
үйлдвэрлэлийн төв