Аймгийн
засаг даргын орлогчийн баталсан хуваарийн дагуу ХХААГ-ын МААА-ны
мэргэжилтэн, МХГ-ын улсын байцаагчтай хамтран 2018 оны 02 дугаар сарын 23-наас
4 дүгээр сарын 1-ныг хүртэлх хугацаанд 4 удаагийн хяналтаар 101 ширхэг тээврийн
хэрэгслийг бүртгэж, амьд мал 57 толгой, 41 тонн үхэр, хонь, ямааны мах, 13 тонн
өвс, 48 тонн малын тэжээл /хивэг, хорголжин/, 0,7 тонн сүү, 2,7 тонн ноолуурын
гарал үүслийн гэрчилгээг шалган нэвтрүүлэн зөвлөгөө өгч ажилласан байна. Мөн
“Дүнжингарав-2018” уралдааны 43 толгой адуу, 13 авто машин, “Чингис мастер
кросс-2018” уралдааны 34 ширхэг тээврийн хэрэгслийг зориулалтын ариутгалын
машинаар ариутгасан байна.