“Дархан-Ус
Суваг” ХКомпани үйлчилгээгээ хэрэглэгчдэдээ ойртуулах үүднээс өнөөдөр
/2018.04.09/ Дархан сумын 12 дугаар баг 6 дугаар хорооллын 14 дүгээр байранд
шинэ Дарханы “Хэрэглэгчдэд үйлчлэх төв”-ийг нээлээ. Тус төвөөр дамжуулан иргэд,
үйлчлүүлэгчид та бүхэн айл өрх, аж ахуйн нэгжийн усны төлбөр тооцоо хийх
боломжтой юм. 2018 оны айл өрхийн усны гэрээг хийж эхэлсэн бөгөөд үйлчлүүлэгчид
та бүхэн заавал Хуучин Дарханыг зорилгүй шинэ Дарханд нээлтээ хийсэн төвөөр
дамжуулан Дархан-Ус сувагтай холбоотой мэдээллийг авч, төлбөр тооцоогоо хийх
боломжтой боллоо.