Өсвөрийн гоцлол хөгжимчдийн "Ая эгшгийн зургаан жигүүр -
2018" улсын 11 дүгээр уралдаан Улаанбаатар хотноо өнгөрсөн өдрүүдэд
амжилттай явагдаж өндөрлөсөн байна. Тус уралдаанд Дархан-Уул аймгийн Морин хуур
төвийн сурагчид амжилттай оролцож Ахлах насанд сурагч А.Гарьд 106 оноогоор
гуравдугаар байр эзэлж Монгол улсын Соёл урлагийн их сургуульд элсэн суралцах
эрхийн бичгээр шагнуулжээ. Дунд насанд сурагч Ө.Билгүүн, Соёлболд нар тусгай
байр, бага насанд Э.Нэйтэн гуравдугаар байр тус тус эзэлсэн амжилтыг үзүүлсэн
байна. Сурагчдадаа Дарханчуудынхаа нэрийн өмнөөс баяр хүргэе.