Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Д.ТОГТОХСҮРЭН ТЭРГҮҮТЭЙ АЖЛЫН ХЭСЭГ ДАРХАНД АЖИЛЛАВ

2018-04-11

Монгол улсын Засгийн газар, Орон нутгийн төвлөрлийг сааруулах бодлогыг дэмжих төслөөс хамтран орон нутгуудад сургалт, хэлэлцүүлгийг явуулж байна. 

Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг /2018.04.10/ төрийн байгууллагын удирдлагууд болон алба хаагчдад Монгол улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг танилцуулж санал авлаа. 

Мөн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг танилцуулж мэдээлэл өгсөн юм. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулсан хууль нь 23 бүлэг 77 зүйлтэй бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн хэрэгжих ажээ. Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлого нь Нутгийн удирдлагын байгууллагын бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явцад иргэд болон иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх замаар улс төрийн төвлөрлийг сааруулах, төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт, чиг үүргийг дахин хуваарилах, хүний нөөцийн тогтвортой бодлогыг хангах замаар захиргааны төвлөрлийг сааруулах, орон нутгийн эдийн засаг, санхүүгийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх замаар төсвийн төвлөрлийг сааруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, төрийн болон орон нутгийн байгууллагын зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх, нийгмийн салбарын хувьчлалыг үргэлжлүүлэх замаар эдийн засгийн төвлөрлийг сааруулах ач холбогдолтой юм байна. 

Мөн энэ үеэр Төрийн байгууллагын орон нутаг дахь удирдлагын босоо тогтолцоог зохицуулсан зарим хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцууллаа.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%