Өнөөдөр /2018.04.11/ аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал 84-н
хувийн ирцтэй хуралдлаа. Хурлаар Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн аймгийн
дэд хөтөлбөрийн төсөл, үндсэн хөрөнгийг данснаас хасч актлах, аймгийн Засаг
даргаас олгох “шагналын журам”, “буцалтгүй тусламж”-д нэмэлт өөрчлөлт оруулах
санал гэсэн 3-н асуудал хэлэлцсэн байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл
ахуйн дэд хөтөлбөрийн төслийг боловсруулах үндэслэл нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны
хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 6.3-т Хөдөлмөр нийгмийн
хамгааллын зорилтын хүрээнд 6.3.6 дахь заалтад Хөдөлмөрийн аюулгүй байдал Эрүүл
ахуйн орчныг сайжруулна гэж тусгасан нь Үндэсний 5 дахь хөтөлбөрийг орон нутагт
дэд хөтөлбөр батлан хэрэгжүүлэх үндэслэл болж ээ. Энэхүү дэд хөтөлбөрийг төрийн
болон төрийн бус байгууллагууд хамтран хэрэгжүүлж орон нутагт үйл ажиллагаа
явуулж байгаа байгууллагуудад хөдөлмөрийн аюулгүй байдлыг сурталчлан таниулж
ажил олгогчийн үүрэг хариуцлага нэмэгдэж осол гэмтлийн тоо буурах давуу талтайг
зөвлөлийн гишүүд дэмжин аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд оруулахаар дэмжсэн
байна.