Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан-Уул аймаг Солонгос улсын Илсан эмнэлэгтэй хамтран ажиллана

2018-04-11

Дархан-Уул аймгаас сонгогдсон Улсын их хурлын гишүүн Баагаагийн Баттөмөрийн урилгаар өнөөдөр /2018.04.11/ манай аймагт Бүгд найрамдах Солонгос улсын Гёнги аймгийн Куяанг хотын Даатгалын газрын Илсан эмнэлгийн орлогч захирал Янг Кү Ки бусад албаны төлөөлөл ажиллаж байна. Тус эмнэлгийн төлөөлөлтэй аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга П.Баярсайхан, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр, Нэгдсэн эмнэлгийн дарга Б.Эрдэнэтулга нар уулзалт хийн цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо. 1992 онд байгуулагдсан тус эмнэлэг нь тусламжийн үйл ажиллагааг явуулдаг ажээ. Манай аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран ажиллаж эмч нарын ур чадварыг дээшлүүлэх, шинэ техник технологийг нэвтрүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулахад түлхүү анхаарч ажиллахаар болсон юм.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%