Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Шилдэг арга зүйтэй 75-н багшид хүндэтгэл үзүүллээ

2018-04-13

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Багшийн хөгжил” дэд хөтөлбөрийн хүрээнд Боловсрол соёл урлагийн газраас 2017-2018 оны хичээлийн жилийн 3 дугаар улиралд “ Ээлжит хичээлийн үр өгөөж аян”-ыг явуулжээ. Тус аяны хүрээнд ерөнхий боловсролын 27 сургуулийн 1024 багшаас 126 багш шалгарч нээлттэй хичээл зааж, 75 багшийг Боловсрол соёл урлагийн газрын мэргэжлийн экспертиз ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн “Шилдэг арга зүйг бий болгосон, тэр нь олон жилийн туршлагаар нотлогдсон, Үр дүн нь суралцагчдын сурлагын амжилт стандартаар батлагдсан байна” гэж үзэн “Шилдэг арга зүйтэй багш батламж” олгосон байна. Өнөөдөр /2018.04.13/ аймгийн Засаг дарга С.Насанбат эдгээр 75-н багшид хүндэтгэл үзүүлж мөнгөн шагналаар шагналаа. Мөн сурагчид ачит багш нартаа хүндэтгэл үзүүлж бишгүүр хөгжмөөр “Халуун элгэн нутаг” дууг тоглож сонирхуулсан юм. Шилдэг арга зүйтэй 75-н багшийн 20-н Од цогцолбор сургуулийн багш, 18-н Оюуны Ирээдүй цогцолбор сургуулийн багш, 4 дүгээр сургуулийн 7-н багш, 9 дүгээр сургуулийн 5-н багш, 8,14,15,18 дугаар сургуулийн тус бүр 3-н багш нар багтжээ. Шилдэг багш нарын Эзэмшсэн арга зүйгээр нь онцолбол өгүүлбэртэй бодлогыг хүснэгтийн аргаар бодуулж сургах, хүүхдийн бүтээлчээр хөгжүүлэх, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, тайлбартай дасгалын аргаар сургах, тоглоомын аргаар ярих, хэрчмийн аргаар бодох, туршилтаар мэдлэг бүтээх, бүтээлч уншлагыг явуулах, зоосны арга, гурван алхмын арга, оюуны зураглал, задлан шинжлэх, туршилтын арга, явцын үнэлгээг хэрэглэх, багаар бүтээл хийх, цахим хэрэглэгдэхүүнийг ашиглах зэрэг бүтээлч арга зүйг санаачлан сургалтаа явуулдаг байна. Цаашдаа аймаг орон нутгийн зүгээс багш нарын ур чадвар, идэвх санаачилгыг үнэлж олон ажлыг санаачлан хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1560
617 / 40%
491 / 31%
219 / 14%
233 / 15%