Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан төрийн албан хаагчдыг чадавхжуулах, нийгмийн баталгааг хангах замаар төрийн албаны тогтвортой байдлыг хадгалах зорилтын хүрээнд үе шаттайгаар сургалтуудыг явуулж байна. Өнөөдөр /2018.04.23/ аймгийн Засаг даргын тамгын газарт ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг хамруулсан Монгол хэл бичиг, найруулга зүй сэдэвт сургалтыг төлөвлөгөөний дагуу явууллаа.

