Дархан-Уул
аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан төрийн
албан хаагчдыг чадавхжуулах, нийгмийн баталгааг хангах замаар төрийн албаны
тогтвортой байдлыг хадгалах зорилтын хүрээнд үе шаттайгаар сургалтуудыг явуулж
байна. Аймгийн Засаг даргын тамгын газарт ажиллаж
байгаа төрийн албан хаагчдыг хамруулсан /2018.04.23/ Монгол хэл бичиг,
найруулга зүй сэдэвт сургалтыг төлөвлөгөөний дагуу явууллаа.