Өнөөдөр /2018.04.26/ аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд Хотын соёлыг төлөвшүүлэх Ухаалаг хот-Эрүүл хот хөтөлбөрийн хүрээнд Дархан хотын төв гудамж буюу Ардын өргөн чөлөө /16 давхраас Дархан хүнсний уулзвар хүртэлх төв зам/ -нд байрлаж байгаа гадна рекламын байгууламжуудыг нүүлгэн шилжүүлэх тухай сонсгол мэдээллийг самбар эзэмшигч иргэн, аж ахуй нэгж байгууллагуудад аймгийн Захирагчийн ажлын албаны дарга Э.Равжаадэлгэрэх, мэргэжилтэн З.Одмаа нар хүргэлээ.



