Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"1000 ИНЖЕНЕР" ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛАВ

2018-04-30

Монгол Улсын Засгийн газраас Японы Засгийн газартай байгуулсан боловсролын гэрээний дагуу хэрэгжиж буй “1000 Инженер” төсөл 4 дэхь жилдээ үргэлжилж байна. 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр тус төслийн зохицуулагч Д.Намсрай болон “Ази Сийд” ТББ-ын тэргүүн Масахиро Хамано нар Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбаттай уулзаж төсөл, шалгаруулалтын талаар танилцуулга хийв. 

Шалгаруулалт 2 үе шаттай явагдах бөгөөд эхний шалгалтад 50 онооноос дээш үнэлгээ авбал дараагийн шалгаруулалтад орно. Дараагийн шатанд элсэлтийн ерөнхий шалгалтад үзүүлсэн дүнгээр эрэмбэлнэ. Математик, Физикийн хичээлийн ЭЕШ-ийн дүн нь 650-аас дээш бол Японы мэргэжлийн сургууль, 680-аас дээш бол Японы бакалаврын зэрэг олгох сургалтад элсэн сурах боломж бүрдэх юм байна. 
Уулзалтаар төсөл цаашид сунгагдвал дан ганц Улаанбаатар хот гэлтгүй, Дархан-Уул, Орхон гэсэн их дээд сургууль төвлөрсөн томоохон хотуудад хэрэгжүүлэх боломжтой талаар онцолж байв. Аймгийн удирдлагуудын зүгээс төслийн хугацааг цаашид сунгаж, Дархан-Уул аймагт уг төслийг хэрэгжүүлбэл бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4194
2880 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%