Архивын Ерөнхий газрын
дарга Д.Хоролдамба 04.26-ны өдөр Дархан-Уул аймгийн Архивын үйл ажиллагаатай
танилцсан бөгөөд энэ үеэр архивын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан албан
хаагчдыг шагнаж, урамшууллаа.
Дархан-Уул аймгийн
ЗДТГ-ын архив, бичиг хэргийн эрхлэгч Ж.Наранчимэг, архивын цахим сангийн
ажилтан Э.Саранцацрал нар Архивын салбарын 90 жилийн ойн хүндэт тэмдгээр
шагнуулав.
Архив, бичиг хэргийн эрхлэгч Ж.Нарачимэг улсад 30 гаруй жил ажилласан бол,
Э.Саранцацрал нь тэргүүний архивчдын нэг юм.
Шагнуулсан албан хаагчиддаа халуун баяр хүргэж, ажилд нь өндрөөс өндөр амжилтыг
хүсэн ерөөе.
"Амьдрал ус мэт урсан өнгөрнө
Архив уул мэт сүндэрлэн үлдэнэ" Н.Багабанди