Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

9-р сарын 1-ээс газар олгож эхэлнэ

2014-08-29

Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанаар газар зохион байгуулалтын 2014 оны төлөвлөгөөг баталж, 3157 иргэнд 220 орчим га газар өмчлүүлэх шийдвэр гаргалаа. Газар өмчилж авах иргэдийн өргөдлийг  2014 оны 09 дүгээр сарын 1-нээс хүлээн авахаар товыг тогтсон байна.

Тухайлбал энэ жил гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр 1, 3, 4, 5, 8, 10 дугаар багт 2752 иргэнд 192,64 га газар, 1, 2, 3, 4, 5, 8, 10 дугаар багуудад одоо эзэмшиж байгаа хашааны 28 га газрыг 400 иргэнд өмчлүүлэхээр төлөвлөөд байгаа. Мөн иргэн, аж ахуйн нэгж байгууллагад төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний мод, ургамал тариалах зориулалтаар газар эзэмшүүлэх зориулалтаар 3, 5, 6, 8 дугаар багийн нутаг дэвсгэрт 130 га газар, барилга, байгууламж барих зориулалтаар 1, 2, 3, 4, 5, 6, 7 ,8, 9, 10 дугаар багийн нутаг дэвсгэрт 162,777 га газрыг эзэмшүүлэхээр тус тус төлөвлөсөн байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%