Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН АЙМГИЙН ДЭД ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛАВ

2018-04-30

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралд Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аймгийн дэд хөтөлбөр”-ийн төслийг танилцуулав.
Мөн аймгийн ИТХ-ын Хүний хөгжил, хөдөлмөр, нийгмийн бодлого хяналтын хорооны Төлөөлөгчид энэхүү хөтөлбөртэй урьдчилан танилцаж, гаргасан санал дүгнэлтээ Тэргүүлэгчдийн хуралд танилцууллаа. 
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 243 дугаар тогтоолоор “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн орчныг сайжруулах Үндэсний хөтөлбөр”-ийг үндэслэн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн хүрээнд “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн дэд хөтөлбөр”-ийг боловсруулжээ.
2017 онд үйлдвэрлэлийн осол гэмтэл, хурц хордлогын хэмжээгээр манай аймаг улсын хэмжээнд өндөр үзүүлэлттэй гарсан, аймгийн хэмжээнд үйл ажиллагаагаа эрхэлж байгаа 1973 аж ахуйн нэгжид ХАБЭА-н орон тооны ажилтан харилцан адилгүй,  иргэд ХАБЭА-н анхан шатны мэдлэг мэдээлэл дутмагаас өөрийгөө болоод гэр бүл, үр хүүхэд, хамт олноо аюул ослоос урьдчилан сэргийлэх хамгаалах чадвар сул байгаагийн зэрэгцээ барилга, зам тээвэр, уул уурхай, эрчим хүч, арьс шир, ноос ноолуур, түүхий эд боловсруулах үйлдвэр зэрэг эрсдэлтэй салбарын аж ахуйн нэгж байгууллагууд, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, иргэд өсөн нэмэгдэж байгаа нь хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн орчныг сайжруулах чиглэлээр дорвитой ажил хийх шаардлага урган гарч байгаа юм. 
Иймд  “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн дэд хөтөлбөр”-ийн хүрээнд 2018 онд хүүхэд, өсвөр насныхан, ЕБС-ийн сурагчид, залуучууд, 2019 онд хувираа хөдөлмөр эрхлэгч иргэд, малчид, зорилтот өрхийн иргэдэд эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зан үйл, дадал зуршлыг бий болгох үүднээс сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулах, харин 2020 онд ААНБ бүр  ажилтнуудыг шаардлага хангасан ахуйн байраар хангах, алжаал стресс, сэтгэлийн хямрал тайлах, чийрэгжүүлэх, дасгал хөдөлгөөн хийх өрөө танхимтай болох хөдөлгөөн өрнүүлэх зэрэг шат дараалсан ажлыг хийхээр төлөвлөжээ. 
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид иргэдийн ажиллах нөхцөл, аюулгүй байдлыг хангахад уг хөтөлбөр нэн шаардлагатайг онцолж, ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг хангахын тулд сургалт сурталчилгаанаас гадна эрхзүйн бодлогын баримт бичгийг боловсруулах, байгууллага бүр дотооддоо хөдөлмөрийн аюулгүй байдлын эрсдэлийн сан байгуулах, даатгалын байгууллагатай харилцан уялдаатай ажиллах зэрэг бодит ажлуудыг арга хэмжээний төлөвлөгөөндөө тусгахыг даалгав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%