Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД “ӨӨРИЙГӨӨ ЯЛАХ ДАРХАН МАРАФОН-2018” ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

2018-05-01

2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр “Өөрийгөө ялах” Дархан марафон гүйлтийн тэмцээн 14 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн тэмцээн УИХ-ын гишүүн Болдын Жавхлангийн ивээл дор зохион байгуулагдсанаараа онцлогтой. Тус тэмцээнийг Дархан-Уул аймгийн ЗДТГ, Шри Чинмойн марафоны баг, аймгийн БТСГ хамтран зохион байгуулсан бөгөөд Дархан хотноо зохиогддог улсын чанартай томоохон марафон гүйлт гэдгээрээ олонд танигдсан. Энэхүү тэмцээнд гүйлтийн спортын шилдэг тамирчид болон оролцох хүсэлтэй хэн бүхнийг хамруулдгаараа онцлогтой бүх нийтийн гүйлт юм.

Хэдийгээр цаг агаарын нөхцөл байдал тааруухан байсан ч Дархан-Уул аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид дарханчуудыгаа эрүүл, идэвхтэй амьдралд уриалан  амжилттай оролцсон юм.

Тэмцээнд Улаанбаатар хот, 10 гаруй аймгуудаас 1100 гаруй иргэд ирж идэвхтэй оролцсон бөгөөд 3,8 км ба хагас зайнд буюу 21 км-ын зайтай явагдаж 17-65 насны ангиллаар эрэгтэй эмэгтэй эхний 3 байрыг шалгаруулжээ.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%