Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” үндэсний хөтөлбөрийн 2 дахь шатны өдөрлөгийн нээлт боллоо

2018-04-04

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 3.1.3.1 дахь хэсэг, Засгийн газрын 2017 оны 112 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2018 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн 2 дахь шатны нээлтийн өдөрлөг зохион байгуулагдлаа. Нээлтийн өдөрлөгт Аймгийн Засаг дарга, Боловсрол соёл урлагийн газрын дарга, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга, Политехникийн коллежийн захирал, Дэлхийн Зөн ОУБ-ын төлөөлөгч нар урилгаар, төрийн болон төрийн бус 15 байгууллага оролцлоо. Өдөрлөгийн үеэр 217 иргэнээс элэгний В.С. вирусын эрт илрүүлэг шинжилгээ авч, 69 хүнд үзлэг хийж, 30 хүнд зөвлөгөө мэдээлэл өгч, 13 иргэн шинээр эрүүл мэндийн даатгалын дэвтэр авч нийт 453 иргэн оролцсон. Нээлттэй өдөрлөгийн зохион байгуулалтад эрүүл мэндийн 5 байгууллага, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нийт 54 албан хаагч оролцсон. Тус өдөрлөгөөр “МЭИК”, “Их догшин” эмийн сангууд элэгний В.С вирусын 4 төрлийн эмийн танилцуулга мэдээлэл өгч, 80 хүнд 5-15 хувийн хөнгөлөлттэй эм худалдаалж, өдөрлөгт оролцсон 200 иргэнд үрлэн С витамин тараасан.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%