Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД АЛТАНБУЛАГ СУМ ДАХЬ ЗӨВЛӨЛТИЙН ДАЙЧДЫН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

2018-05-08

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Аугаа их эх орны дайны Ялалтын 73 жилийн ой тохиолоо. Энэхүү түүхт ялалтын ойг тохиолдуулан Алтанбулаг суманд байрлах Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэх уламжлалт үйл ажиллагаа 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ёслол төгөлдөр боллоо. Хүндэтгэлийн арга хэмжээнд Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, ОХУ-аас Дархан-Уул аймагт суугаа Ерөнхий консул Д.А.Цыденишиевич, Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, Засаг даргын орлогч Т.Ганболд, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Эрдэнэсүх, С.Батжаргал болон Алтанбулаг сум, Хиагтын районы удирдлагууд, Орос, Монголын чөлөөлөх дайны ахмад дайчид, төр захиргааны ахмад ажилтнууд, нутгийн ард иргэд оролцжээ.

Түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдсэн энэхүү дайны ялалтыг авчрахад эхний өдрөөс эцсийн мөч хүртэл Монголчууд Оросын ард түмэнтэй сэтгэл нэг байж "Хувьсгалт монгол” танкны цуваа, "Монгол ард” нисэх онгоцны эскадриль болон монгол морьд, сэтгэл санаа шингэсэн эд материалыг фронтод илгээж үнэтэй хувь нэмэр оруулж байсан билээ. Зочид, төлөөлөгчдөд зориулан Алтанбулаг сумын сургуулийн сурагчид, “Сэлэнгийн долгио” чуулгын уран бүтээлчид ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн байна. 

Залуу хойч үе, хүүхэд багачууд маань 73 жилийн тэртээ алтан амиа өргөн байж энх цагийг бидэнд авчирсан тэрхүү баатарлаг дайчдынхаа гэгээн дурсгалыг үүрд хүндэтгэж, мөнхжүүлж явах учиртай.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%