Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Ирэх сарын сүүлээр Дарханы хүүхэд багачууд олон улсын жишигт нийцсэн мини хөл бөмбөгийн талбайтай болно

2018-05-17

Азийн хөл бөмбөгийн холбоо Монголын хөл бөмбөгийн холбоо хооронд байгуулсан гэрээний үндсэн дээр манай аймагт энэ жил 500 сая төгрөгийн өртөг бүхий 20x40 хэмжээтэй хоёр мини хөл бөмбөгийн талбай байгуулагдаж байна. хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдний бие бялдрыг хөгжүүлэхэд ихээхэн дэмжлэг үзүүлэх энэхүү хөл бөмбөгийн талбай нь Дархан сумын 15 дугаар сургуулийн хажууд ирэх сарын сүүлчээр бий болох юм. Энэхүү талбайн ажлын явцтай аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Цасчихэр нар танилцлаа. Хөл бөмбөгийн талбайг суурилуулах ажлыг Итали улсын ”Лимонта С.П.А” спортын бараа тоног төхөөрөмж нийлүүлдэг компани гүйцэтгэж байна.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%