Банкны хяналт шалгалтын хороо анхны хурлаа хийв
Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 24.4 дүгээр зүйлийн дагуу Монголбанкны бүтцэд “Банкны хяналт, шалгалтын хороо” байгуулагдсан бөгөөд өнөөдөр буюу 5 дугаар сарын 18-ны өдөр тус хороо анхны хуралдаанаа хийлээ.
Хуулийн дагуу Банкны Хяналт, шалгалтын хороо нь банкинд хяналт тавих Монголбанкны бүрэн эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой дараах асуудлыг хэлэлцэж, зөвлөмж гаргадаг...