Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Халх голын ялалтын 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд З00 сая төгрөг зарцуулсан байна.

2014-09-03

Түүхэн ойг тэмдэглэн өнгөрүүлэх нь таван гол ач холбогдолтой хэмээн үзэж, үйл ажиллагаануудыг таван багц болгосон байна.

Нэгдүгээрт, Зөвлөлт Монголын дайчдын хөшөөнд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслол, цэргийн хүндэтгэлийн ажиллагаа.

Хоёрдугаарт, энх тунх амьдарч байгаа 34 ахмад дайчдад хүндэтгэл үзүүлэх, тэдний алдар гавьяаг мөнхжүүлж, хойч үедээ сурталчлан таниулах үйл ажиллагаа. Үүний хүрээнд Халх голын дайнд оролцсон ахмад дайчдад Засгийн газраас хоёр сая төгрөгийн буцалтгүй тусламж олгосон юм. 

Гуравдугаарт, хөшөө дурсгалыг тохижуулах, Халхын голын дайнтай холбоотой баримт бичгүүдийг сэргээн засварлах ажил. Энэ хүрээнд Халх гол суман дахь Ялалт, Ерэнбаатар, Яковлев, Хилчин дайчдын хөшөө, Мөнхийн дархан хил зэрэг олон хөшөөнүүдийг сэргээн засварласан юм.

Дөрөвдүгээрт, Халх голын дайны талаарх судалгаа, эрдэм шинжилгээний ажил. 75 жилийн өмнө болсон дайнтай холбоотой тодруулбал зохих олон зүйл байдаг. Халх голын дайны үеэр улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн, хилс хэрэгт хэлмэгдсэн хүмүүсийн алдар нэрийг сэргээх, Монгол, ОХУ, Японы түүхчид, эрдэмтэд, судлаачдын үзэл бодлыг нэгтгэх, ойртуулах шаардлагатай.

Тавдугаарт, залуу хойч үедээ дайны сургамжийг ойлгуулах, ахмад үеийнхээ гавьяаг сурталчлах соён гэгээрүүлэх ажлуудыг тус тус зохион байгуулжээ.

Халх голын ялалтын 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд З00 сая төгрөг зарцуулсан байна. Үүнийг ахмад дайчдад тэтгэмж олгох, хөшөө дурсгал бүтээлүүдийг сэргээн засварлах, ОХУ-ын архивтай хамтарч архивын материал цуглуулах, Халх голын дайны тухай ном товхимол, кино бүтээх зэрэгт зарцуулжээ.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%