Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Багш нарын бага хурал боллоо.

2014-09-03

Аймгийн Боловсролын газраас жил бүрийн хичээлийн шинэ жилийн өмнө сургууль бүр дээр багш нарын бага хурал зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн. Удахгүй хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан Дорнод аймгийн Хэрлэн сумын улсын 9 сургууль багш нарын бага хурлаа хийлээ. Бага хурлаар 2013-2014 оны хичээлийн жилд аймгийн Боловсролын газраас дэвшүүлсэн зорилтын хэрэгжилтийн тайлан, 2014-2014 оны хичээлийн жилд Боловсролын газраас дэвшүүлсэн зорилт, төсөлд оруулах санал, “Багшийн ёс зүйн зөвлөлийн тайлан болон зохион байгуулалтын асуудал, хүүхэд нэг бүрийг хөгжүүлж буй багшийн арга туршлага, багш, эцэг эхчүүдийн санал хүсэлтийг сонсох зэрэг асуудлуудыг хэлэлцлээ. Сургуулиуд тус бүрдээ зохион байгуулсан “Багш нарын бага хурал”-д аймгийн Боловсролын газар, Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газар, эцэг эхчүүдийн төлөөллүүд, нийт багш нарын 90-95 хувь нь оролцсон байна.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%