Аян зохион байгууллаа.
Иргэдэд гэмт хэргийн гаралт нөхцөл байдлын талаар мэдээлэл хийх, хууль эрх зүйн сургалт зохион байгуулах, сурталчилгаа хийх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор " Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх" сэдэвт аян зохион байгууллаа. Аяны хүрээнд сумын ГХУСАЗСЗ-ийн гишүүд хөдөөгийн дөрвөн багт ажиллсан ба Ахлах сургуулийн багш нар, эцэг эхчүүдэд сургалт зохион байгуулж гарын авлага, санамж хэвлэн иргэдэд өгөх ажлыг зохион байгуулав. сумын цагдаагийн хэсгээс 2018 оны 1-р улиралын байдлаар гарсан гэмт хэргийн гарах болсон шалтгаан нөхцөлийн талаар иргэдэд мэдээлэл хийлээ.