Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

​ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨВ НОМЫН САНД 80ш САНДАЛ, 40ш ШИРЭЭ ХАНДИВЛАЛАА

2018-05-22

Сар бүрийн 17-ны өдөр манай аймгийн уншигчдын хувьд чухал өдөр. Энэ өдөр Дарханчууд уншсан номоо солилцох, номын хандив өргөх үйл ажиллагааг явуулдаг уламжлалтай. Энэ тавдугаар сард “ДСЦТС” ХК-ийн хамт олон Төв номын сангийн уншлагын танхимд 12 сая төгрөгийн өртөг бүхий 40 ширхэг ширээ 80 ширхэг сандал хандивлаж ирээдүйн уншигчдад хөрөнгө оруулалт хийлээ. Сүүлийн үед залуус номыг шимтэн унших нь нэмэгдэж байгаа энэ үед тэдний тав тухтай орчинд ном унших нөхцөлийг бүрдүүлж өгсөнд номын сангийн ажилтан албан хаагчид баяртай байсан юм. Мөн  “ДСЦТС” ХК "Уншсан номоо хандивлая" 1 сарын аяныг өрнүүлж 320 гаруй номыг энэ өдөр номын санд хандивлалаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1560
617 / 40%
491 / 31%
219 / 14%
233 / 15%