Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР БОЛОН “ТОГТВОРТОЙ АМЬЖИРГАА-III” ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

2018-05-23

     1992 оноос эхлэн Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох аймаг, сумын ИТХ байгуулагдаж, тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан зохион байгуулан, орон нутгаа хөгжүүлэх чиг үүргийг баримтлан ажиллаж ирсэн бөгөөд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албанаас Төлөөлөгчдийг чадавхжуулах, цаг үеийн мэдээлэл олгох зорилгоор Төлөөлөгчдийн зөвлөгөөнийг улирал тутам зохион байгуулж байна. 
Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн ээлжит зөвлөгөөн өнөөдөр /2018.05.23/  болж, Онцгой байдлын газрын дарга Г.Батбаяр “Онцгой байдлын газраас 2017 онд зохион байгуулсан ажлын талаар”, Тогтвортой амьжиргаа-III төслийн орон нутгийн ажилтан С.Батхишиг Тогтвортой амьжиргаа-III төслийн үйл ажиллагааны талаар мэдээллүүдийг Төлөөлөгчдөд танилцуулсан юм. 
Мөн зөвлөгөөний үеэр Төлөөлөгчид дээрх мэдээллүүдтэй холбоотой асуулт тавьж, аймгийн Онцгой байдлын газар болон Тогтвортой амьжиргаа-III төслийн үйл ажиллагаатай холбоотой саналаа илэрхийлэн, тодорхой заавар зөвлөмж, чиглэл өглөө. 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%