Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ О.ЭНХЗАЯА ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНД ТЭРГЭНЦЭР ӨГЧ, ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

2018-05-23

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч О.Энхзаяа тойргийнхоо буюу Дархан сумын 3 дугаар багийн иргэн Б.Очирсүхэд нэн шаардлагатай байсан тэргэнцрийг  өнөөдөр /2018.05.23/ гардуулан өгч, эд материал болон сэтгэл санааны дэмжлэг үзүүллээ.

Б.Очирсүх нь ахуйн ослын улмаас 90 хувийн хөдөлмөрийн чадвараа алдсан бөгөөд түүний өдөр тутамд хэрэглэдэг тэргэнцэр нь хуучирч муудан ашиглах аргагүй болсон учраас эмнэлэгт үзүүлэх зэргээр гэрээс гадагш гарч чадахгүйд хүрчээ. 

Тиймээс аймгийн ИТХ-ын Төлөөлөгч О.Энхзаяа түүний хүсэлтийг хүлээн авч,  шинэ тэргэнцэр авч өгсөн бөгөөд цаашид ч түүний нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар анхаарал тавьж ажиллахаа илэрхийллээ.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%