Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“Нээлттэй хаалганы өдөрлөг” Дархан-50 цогцолборт боллоо

2018-05-24

Дархан-50 цогцолборт /2018.05.23/ төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтарсан нээлттэй хаалганы өдөрлөг зохион боллоо. Өдөрлөгийн үеэр төрөөс иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд ямар төрлийн үйлчилгээнүүдийг хэрхэн үзүүлж байгаа талаар зөвлөгөө мэдээллийг нэг цэгээс хүргэж, нийгмийн халамж хүртэгчээс хөдөлмөр эрхлэгч рүү гэсэн зорилтын хүрээнд ажлын байр бий болгох, өөрийн ур чадвартаа үндэслэн өрхийн үйлдвэрлэл эрхлэх боломжийг нэмэгдүүлэх талаарх мэдээллийг хүргэсэн юм. Өдөрлөгт Нийгмийн бодлогын хэлтсийн харьяа байгууллагууд, Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн харьяа байгууллагууд оролцлоо. Дархан-Уул аймагт 3900 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажиллаж амьдардаг. Энэхүү нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр ХХҮГ-ын дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настад зориулсан асаргаа сувилгааны тоног төхөөрөмж нийлүүлдэг “Очир тулга трейд” ХХК өөрсдийн үйл ажиллагааг сурталчилсан юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4194
2880 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%