Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ХӨГЖИХӨД ОРОН НУТАГ ДАХЬ МУЗЕЙНҮҮД ХАМГИЙН ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ

2018-05-28

Дархан-Уул аймагт “Бууж саатах-Бурхантын хөндий” сэдэвт аялал жуулчлалын анхдугаар форум боллоо. Уг форумыг БОАЖЯ, ЗТХЯ, Үндэсний Хөгжлийн Газар, Дархан-Уул аймгийн ЗДТГ, тус аймгийн БОАЖГ, МУИС, МУҮИС, ХААИС, ШУТИС болон төрийн болон ТББ-уудын төлөөлөл, тур оператрууд, Улаанбаатар, Хөвсгөл, Сэлэнгэ, Булган, Орхон аймаг, ОХУ-ын Улаан-Үд хотын төлөөлөл нийт 29 байгууллагын 150 гаруй хүн уг форумд оролцов.
Мөн үеэр БОАЖЯ-ны газрын дарга С.Бат-Эрдэнэ “Гурван тулгуурт хөгжлийн бодлого ба аялал жуулчлал”, Үндэсний Хөгжлийн Газрын зөвлөх С.Намжилмаа “Иргэдийн оролцоотой аялал жуулчлалыг хөгжүүлэх загвар”,  Дархан-Уул аймгийн БОАЖГ-ын дарга П.Энх-Амгалан “Дархан-Уул аймгийн аялал жуулчлалын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага” зэрэг арваад илтгэл тавьж хэлэлцүүллээ.
БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Бат-Эрдэнэ: “Дархан-Уул аймаг аялал жуулчлалынхаа зөвлөлгөөн, форумыг зохион байгуулж, энэхүү форумаар дамжигдаад зөвхөн цаасан дээр бичигдсэн зүйлүүд биш Дарханчууд хэрэгжүүлдэг эдийн засгийн эргэлтэд оруулах үйл явцыг бий болгож ажиллах зөвлөлгөөн байгаасай гэж хүсч байгаа. Байгаль Орчин, Аялал Жуулалын Яамнаас бол орон нутагт аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх мөн дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилго зорилтуудыг тодорхой болгохоор олон ажлыг санаачилж хийгээд явж байна. Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа хэд хэдэн асуудал бий. Үүнд орон нутгуудад ажиллаж байгаа Музейнууд хамгийн их үүрэгтэй. Бид МУИС-тай хамтран 2019 оны нэг сараас эхлүүлээд 21 аймгийн мэргэжилтнүүдийг ялал жуулчлалын магистрын нэг жилийн түргэвчилсэн сургалтад хамруулахаар ярьж байна. Дараагийн зайлшгүй хийх ёстой гол ажлын нэг бол мэдээж аялал жуулчлалын түүх, соёл, археологийн зэрэг бүтээгдэхүүнүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, жуулчдын урсгалыг татахын тулд орон нутагтайгаа хамтарч ажиллах хэрэгцээ шаардлага бидэнд турлгарч байна. 1990 оноос хойш өдий хүртэл аялал жуулчлалыг зөвхөн гаднаас ирж байгаа жуулчдаар төсөөлж харж зөвхөн үүний төлөө бодлогын бичиг баримтдаа тусгаж хэрэгжүүлж ирсэн байдаг. Гэхдээ өнөөдөр олон улсын аялал жуулчлал хөгжиж байгаа байдлыг харахад зөвхөн гаднаас ирж байгаа жуулчид биш Монгол улсын хөгжлийг бий болгож байгаа дотоод хүчин зүйл нь өөрөө аялал жуулчлал юм гэдгийг мэддэг болсон. Жишээ нь өглөө гэрээсээ гараад орой гэртээ орж ирж байгаа бүх үйл явц юмс үзэгдэл чинь өөрөө аялал жуулчлалын бүтээгдэхүүнүүд болж байгаа. Тиймээс гаднаас ирж байгаа жуулчид гэхээсээ илүү дотоодын хүмүүсээ хөгжүүлснээр аялал жуулчлалын салбарынхаа бодлогын төвшинд авч үзэж хэрэгжүүлэх шаардлага бий бол байна. Одоо зун болж байгаа учир Дархан руу, Хөвсгөл рүү олон мянган хүн аялдаг. Хүний хөгжлийн индексээрээ нэг хувьд очиж байж бусад орны аялал жуулчлалын салбар хөгжиж ирсэн байдаг. Тиймээс бид хүнээ хөгжүүлэх хамгийн их шаардлага байна. Хүн маань хөгжиж байж л аялал жуулчлал хөгждөг гэдгийг олон улсын жишээн дээр бид харж байна. Монголынхоо нийт иргэдэд хэлэхэд бүгдээрээ аялж сурцгаая” гэв.
Дархан-Уул аймгийн Байгаль орчин, Аялал жуулчлалын газрын дарга П.Энх-Амгалан, “Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого гарсан. Энэ бодлогын хүрээнд өнгөрсөн 2017 онд “Дархан-Уул аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх-2030” мастер төлөвлөгөөг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар баталсан энэ төлөвлөгөөг бид мөрдөн ажиллаж байна. Энэ зөвлөлгөөнөөрөө бид Дархан-Уул аймагт аялал жуулчлалыг яаж хөгжүүлэх вэ гэдгээр ажлын төлөвлөгөөтэй нь боловсруулж 2018-2019 оны хөрөнгө оруулалт болон бүх эдийн засгийн үзүүлэлтэд тусгаж зохион байгуулснаар жуулчдыг олноор татах. Тухайлбал Улаанбаатараас ОХУ-ын Буриадын Улаан-Үд, Булган, Хөвсгөл рүү шууд дайран өнгөрдөг байсан бол одоо харин Дархан хотод зочилдог, бууж саатдаг, амардаг ийм өргөн хүрээнд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд энэхүү форумын ач холбогдол оршиж байгаа юм. Бид мастер төлөвлөгөөндөө таван газрыг сонгож авсан. Эндээс нэг жишээ хэлэхэд эртний цайны замын нэг отог буудал байсан Хонгор сумын Өрмөгтэй гэдэг газарт байсныг сэргээн Морин өртөө байгуулж, морин аяллын отог буудал болгож тохижуулахаар төлөвлөсөн. Энэ мэтээр аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар олон сайхан санал гарч бидний ажилд дэмжлэг болно гэж энэ удаагийн форумын ач холбогдлыг харж байна” гэлээ. 
                                                                                                                                            
Б.Норовсамбуу

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%