Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ШАРЫН ГОЛ СУМЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

2018-05-29

Аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр, Захирагчийн албаны мэргэжилтэн Ч.Батжаргал нар /2018.05.28/ Шарын гол сумын 2 дугаар цэцэрлэг, 6,2 дугаар сургуулийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж тулгамдаж байгаа асуудлыг шуурхай шийдвэрлэлээ. Шарын гол сумын 6 дугаар сургуулийн тухайд энэ хичээлийн жилд 298 сурагч, 19-н багш, 16 ажилтантайгаар сургалт хүмүүжлийн ажлаа явуулсан бөгөөд анх удаа 12 дугаар ангийг 19 хүүхэд төгсөх гэж байна. Тиймээс эдгээр сурагчдынхаа хичээл сонголт болон сурах орчин, багшлах боловсон хүчин гээд бүхий л тал дээр анхааран ажиллаж байгаа талаар тус сургуулийн захирал мэдээлсэн юм. Өнгөрсөн жил Шарын гол сумын багш сурагчдыг хамруулсан Ахмад багш нарын зөвлөн туслах сургалтын хүрээнд нэлээдгүй ахиц гарсан талаар ч ярьж байлаа. Мөн энэ үеэр уурын зуухны үйл ажиллагаатай танилцлаа. Тус зуух нь 2 дугаар цэцэрлэг, 6 дугаар сургуулийг халаадаг бөгөөд сард 100 орчим тн нүүрс хэрэглэдэг аж. Хэдийгээр халаалтын улирал дууссан ч гэсэн зуухтай холбоотой хэд хэдэн асуудал байгааг газар дээр нь үзэж асуудлыг шуурхай шийдвэрлэхийг аймгийн Захирагчийн албаны мэргэжилтэнд үүрэг болгосон юм. Харин 2 дугаар цэцэрлэгт 5-н бүлгийн 138 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна. Уг цэцэрлэгийн гадна тохижилтыг сайжруулах, тоглоомын баяжилт хийхийг аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат цэцэрлэгийн эрхлэгчид үүрэг болголоо. Шарын гол сумын 2 дугаар сургууль 1100 орчим сурагчтайгаар сургалт хүмүүжлийн ажлаа явуулж байгаа бөгөөд өнгөрсөн жил баригдсан 150 хүүхдийн дотуур байртай ч мөн танилцсан юм. 40-н өрөө тасалгаатай тус дотуур байрыг ашиглалтад оруулахад гүйцэтгэгч компанийн зүгээс дутуу дулимаг үлдээсэн зүйлсийн нэрсийг баримтжуулан яаралтай өгөхийг тус сургуулийн захиралд үүрэг болголоо. Мөн сургуулийнхаа гадна фасадыг яаралтай засварлах хэрэгтэйг зөвлөсөн юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4194
2880 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%