Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Шугам хоолойн засварын ажил хийгдэж байна

2018-05-30

Аймгийн Захирагчийн албаны дарга Э.Равжаадэлгэрэх, мэргэжилтэн М.Анхбаатар, “ДДС”ТӨХК-ийн ерөнхий инженер Б.Хүрэлтогоо нар /2018.05.29/ хяналтын инженерүүдийн хамт Дархан хотын дулаан дамжуулах төв магистрал шугам, Дархан хотын цэвэр ус хангамжийн шугам хоолойг шинэчлэх ажлын явцтай танилцлаа. Дулаан дамжуулах төв шугамын засварын ажлыг “Одкон холдинг” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар ажил 45 хувьтай байна. Харин Дархан хотын цэвэр ус хангамжийн шугам хоолойг шинэчлэх ажлыг “Алъяастех” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд ажил 30 хувьтай явагдаж байна. Тиймээс ирэх 7 дугаар сарын ихээр эдгээр ажлуудыг гүйцэтгэгч компаниуд чанарын өндөр түвшинд хийж иргэдэд чирэгдэл учруулалгүй дуусгах чиглэлийг холбогдох удирдлагууд өглөө.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4194
2880 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%